Гадаад улсын иргэн Цахим хөгжлийн яамны орчимд бие зассан тогтоогдож, зөрчил шалгах ажиллагааг эхлүүлжээ

Гадаад улсын иргэн Цахим хөгжлийн яамны орчимд бие зассан тогтоогдож, зөрчил шалгах ажиллагааг эхлүүлжээ

Сүхбаатарын талбайн баруун талд байрлах "Төв шуудан"-ын хана руу нэгэн үл таних этгээд бие засаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд гарч, зарим иргэдийн шүүмжлэлтэй тулгараад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл энэхүү зөрчлийг хэн гаргасан болохыг цагдаагийн байгууллага тогтоон шалгаж эхэлсэн байна.

Энэ талаар албан эх сурвалж мэдээлэхдээ, "Энэ оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 21 цаг орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Цахим хөгжлийн яамны зүүн талд 3 эрэгтэй олон нийтийн гудамж, талбайд бие засаж байгаа бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Тус мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. Шалгалтын явцад гадаад улсын 3 иргэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрх зөрчлийг үйлдсэн болохыг тогтоогдож, холбогдох хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэлээ.