"Ц.Элбэгдоржийн хүргэн дүүгийн гэрээс олдсон зураг зэрэг асуудал экс ерөнхийлөгчийг эвгүй байдалд оруулж магадгүй" гэж олон улсын Liberum хэвлэл мэдээлжээ

"Ц.Элбэгдоржийн хүргэн дүүгийн гэрээс олдсон зураг зэрэг асуудал экс ерөнхийлөгчийг эвгүй байдалд оруулж магадгүй" гэж олон улсын Liberum хэвлэл мэдээлжээ

Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржийн холбогдсон авлигын байж болзошгүй хэргийн талаар мэдээлэл олон улсын “The Liberum”  хэвлэлд гарчээ.

Тус мэдээлэлд "Монгол гэх Зүүн Азийн энэ улсын тухай мэдээ барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр харьцангуй ховор гардаг. Өөрийгөө авлигатай тэмцэгч хэмээн зарладаг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржтой холбоотой томоохон авлигын дуулианы талаар “The Liberum” олж мэдээд бид энэ сайтар судалж үзэхийг хүссэн юм. Монгол Улс газар нутгийн хэмжээгээ дэлхийн хамгийн том улсуудын нэгд (1,5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагаараа 19-р байр) тооцогддог боловч хүн амынхаа тоогоор дэлхийн хэмжээнд 121-д ордог.

Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монголоос ирж буй улс төрийн мэдээнд маш бага орон зайг зориулдаг. Чухам иймээс л бид “The Liberum” сэтгүүл Ц.Элбэгдорж болон зарим нэртэй нийгмийн зүтгэлтнүүдтэй холбоотой хэд хэдэн анхаарал татсан баримтыг олж хараад ихэд эргэлзсэн юм. Тус мэдээллийг нарийвчлан шалгасаны дараа илчлэгдэх ёстой сонирхолтой баримтууд гарч ирсэн юм. Сценарийг ойлгохын тулд Монголын улс төрийн тавцанд одоо Ардын нам, Ардчилсан нам гэх хоёр том нам ноёрхож байгааг мэдэх хэрэгтэй. Тэд ардчилсан тогтолцоонд эрх мэдлээ ээлжлэн хэрэгжүүлдэг.

Бидний анхаарлыг татсан хэргийн нэг нь уул уурхайн “Ачит ихт” компанитай холбоотой. Уул уурхай бол Монгол Улсын экспортын 90 хувь, ДНБ-ий 25 хувийг бүрдүүлдэг үндэсний чухал салбар. Харин энд яригдаж буй компани нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, АН-ын Тамгын газрын дарга асан П.Цагааных бөгөөд энэ нь хэдийн тус улсын иргэдийн анхаарлыг татаад байгаа юм. 2019 онд орон нутгийн эрэн сурвалжлах сэтгүүлч П.Цагааны тус үйлдвэрийг удирдаж байхдаа өмчлөх гэрээ хэлэлцээр хийсэн болохыг илрүүлсэн. Саяхан буюу 2024 оны дөрөвдүгээр сард “Ачит ихт” компаний П.Цагаан болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёрын хооронд сонгуулийн зорилгоор ашиглах гэж байгаа цахилгаан станцтай холбоотой 13 сая долларын гүйлгээний талаарх яриа олон нийтэд ил болсон юм.

Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг эрх мэдлээ хэрэгжүүлж байх үед буюу 2009-2017 онд Ерөнхийлөгчийн амьдардаг ордноос 21 зураг алга болсонтой холбоотой бас нэгэн ээдрээтэй хэрэг гарч иржээ. Тус улсын UBNews болон 24tsag мэдээллийн сайтуудын мэдээлснээр эдгээр зургууд саяхан ноён Ц.Элбэгдоржийн хүргэн дүү Х.Болдбаатарын гэрээс олдсон байна. Хэрэв энэ нь батлагдвал экс ерөнхийлөгчийн хувьд маш эвгүй байдалд орох болно.

Гэвч тус улсын авлигын байдалтай холбоотой хамгийн ээдрээтэй үйл явдал бол 36 настай Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сард Ерөнхий сайдад нэр дэвшихээсээ өмнөхөн гэртээ хутгалуулж амиа алдсан явдал юм. Энэ талаар Нью-Йорк Таймс сонинд “Дөлгөөн баатар үхдэг, Монголын гэнэн цайлган сэтгэл ч мөн адил” гэсэн гарчигтай нийтлэл гарч байв. Хэдийгээр энэ хэрэгт холбогдуулан зарим хүмүүс аллагын хэргээр ял сонссон ч эрүү шүүлт тулгаж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх маргаан дагуулж байна. Эдгээр шалтгаануудын улмаас хэрэг хэзээ ч шийдэгдэхгүй гэж иргэд нь үзэж байгаа юм. С.Зориг тухайн үед улс төрийн өндөр түвшинд байсан авлигын сүлжээг илчилж болзошгүй байсан тул энэ аллагыг улс төрийн зорилготой гэж олон хүн үздэг.

Монгол Улсын улс төрийн тогтолцооны талаарх дээрх мэдээллүүдээс тодорхой харагдаж байгаа зүйл бол тус улсад эрх мэдэл, авлигын ээдрээтэй сүлжээ байдгийг харуулж байна. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэгч гэдгээрээ нэр хүндээ бататгасан. Латинаар бид “Fiat iustitia ut non ruat caelum” буюу “Шударга ёс ноёрхох болтугай” гэж хэлдэг. Гурван хүн тутмын нэг нь ядуу зүдүү амьдарч байгаа Монгол Улсынхаа төлөө Хууль зүйн тогтолцоо ажлаа хийгээсэй” гэжээ.




Өнөөдөр хулгана өдөр

50 минутын өмнө