Н.Алтанхуяг: Лу.Гантөмөрийн зовлонг ойлгож байна

Н.Алтанхуяг: Лу.Гантөмөрийн зовлонг ойлгож байна

АН-ын Үндэсний бодлогын хороо тавдугаар сарын 20-ны өдөр хуралдаж, нэр дэвшигчдээ зарласан. Энэхүү нэр дэвшүүлэлт багагүй маргаан дагуулж, зарим нэр дэвшигчид нэрээ татаж эхэлсэн. Иймд энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас байр суурийг нь тодрууллаа. 

ШУУД ҮЗЭХ:

Тэрбээр “Би өөрөө намыг дарга байсан хүн. Намын дарга, удирдлага байна гэдэг манай намын хувьд зовлон байдаг юм. Та нарт өнгөц замбараагүй харагдаж байж болно. Гэвч нөгөө талаас манай намд байгаа нэг хүн дохингуут бүгд зэрэг гараа өргөдөг системийг алга болгоё гэж Л.Гантөмөр гарч ирсэн хүчин учраас жаахан чөлөөтэй байгаад байдаг. Гэхдээ чөлөөтэй байна гээд дураараа дургина гэж байхгүй. Тэгэхээр энэ хоёрын завсарт явахыг намыг авч явах урлаг гэж хэлнэ. Энэ нь маш хэцүү. Би зургаан жил намын дарга хийсэн. Намаас хувь хүнд таарсан шийдвэр хэзээ ч гарахгүй. МАН-д ч гардаггүй. Дэг жаяг нь өөр учир манай намынхан шууд хэлчихдэг. Нөгөөх нь гомдож гарч ирээд шалан дээр суучихдаг нь өөр асуудал. Би сонгон шалгаруулах комиссын гишүүн биш учир элдэв асуудлыг нь мэдэхгүй байна. Гэхдээ надад буруутгаад байх юм байхгүй. Өөрөө олон жил намын дарга хийсэн хүний хувьд жаахан ойлгож байна. Би нэг удаа намыг сонгуульд авч орсон. Яг л ийм юм болж байсан. Жагсаалт гаргах надад хэцүү байсан. Одоогийн АН-ын жагсаалтыг чанаргүй гэж хэлэх хэцүү. Яагаад гэвэл би тэр жагсаалтад байгаа хүмүүсийг танихгүй. Жишээлбэл тэр Цэнгүүн гэдэг хүүхдийг мэдэхгүй. МАН-ын жагсаалтын нэгдүгээр бичигдсэн залууг ч би танихгүй. Намыг дарга нь жагсаалтын нэгдүгээрт бичигддэг нь аймаг, тойрог бүрд очиж ажиллах шаардлага гардагтай холбоотой гэж бодож байна. 2012 оны сонгуульд ч АН-ын дарга жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байсан. Энийг даргын үүрэг хариуцлагын хүрээнд хийсэн жагсаалт гэж бодож байна. Би АН-ыг муухай харагдаж байгаа гэж бодохгүй байна. Шаардлагатай зүйлээ хийж байгаа байх” гэлээ.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

20 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

20 цагийн өмнө