Автомашингүй өдөр Сүхбаатарын талбайд хоолны өдөрлөг, DJ, циркийн үзүүлбэр зэрэг олон арга хэмжээг толилуулна гэв

Автомашингүй өдөр Сүхбаатарын талбайд хоолны өдөрлөг, DJ, циркийн үзүүлбэр зэрэг олон арга хэмжээг толилуулна гэв

Автомашингүй өдөр, “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн энэ долоо хоногийн Бямба гарагт болно. Энэ үеэр Сүхбаатарын талбайд зохион байгуулах арга хэмжээний талаар “Хай пэй” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэ дараах мэдээллийг хүргэлээ.

Тэрбээр “Улаанбаатар марафон 2024 олон улсын гүйлтийн тэмцээнийг хоёр дахь жилдээ өдөрлөг болон зохион байгуулж буй. Тодруулбал Сүхбаатарын талбайд гүйгчид болон иргэд эмч, мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ авах, бүх төрлийн спортын клубүүдэд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх, эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй компанитай танилцах боломжтой. Мөн урлаг соёлынхон 11:00-20:00 хүртэл олон нийтэд зориулж уран бүтээлээ толилуулахаас гадна хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, балет, хүүхдийн иог, таеквондо, туялзуур сэлэмний, төв цэг дэх DJ үзүүлбэр, хоолны өдөрлөг болно" гэлээ.

Олон улсын гүйлтийн тэмцээнд нэвтрүүлсэн технологийн шийдлүүдийн талаар "Бүртгэлийг цахимжуулахаас гадна 10, 21, 42 км-т гүйж байгаа тамирчдын энгэрийн дугаарын ард RFID чип байршуулж, хөлийн шагай хэсэгт зүүх боломжтой RFID бугуйвчийг өгсөн. Гүйлтийн замын дөрвөн цэгт RFID хэмжих гудсыг байршуулснаар тухайн тамирчны гүйлтийн хугацааг мэдэх боломжтой болж буй юм. Мөн гүйлтийн замд байрлах зурагчид энгэрийн дугаарын зургийг авч, хиймэл оюун ухааны тусламжтайгаар таниулан гүйж буй тамирчны Hipay аппликэйшнд бүртгүүлсэн мэйл хаяг руу зургийг нь илгээх боломж бүрдсэн" гэдгийг нэмж хэллээ. 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс




Улаанбаатарт 24 градус дулаан байна

20 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

20 цагийн өмнө