Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны эд анги хуучин байсан нь тодорхой боллоо

Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны эд анги хуучин байсан нь тодорхой боллоо

“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр /2024.05.22/ болж байгаа юм.

"Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий түр хороо байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа юм.

Тэгвэл сонсголын үйл явц хэрхэн өрнөж байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Асуудал нийслэл дээр л байна. Үнэлгээний хороо байгуулах ёстой атал байгуулагдаагүй зүгээр ажлын хэсэг байгуулаад явчихсан. Автобусны эд анги хуучин байсан гэх мэт бүгдийг энэ сонсголоор гаргаж ирсэн. Ямар ч байсан шинэ автобус биш гэдэг нь нотлогдсон. Тээврийн хэрэгсэл бүрт байдаг дугаар байгаа. Тэр дугаарыг бүх шатанд нь шалгаад үзэхэд гарч ирэхгүй байгаа. Нэг сайт дээр гарч ирсэн нь бүр евро 2 хөдөлгүүртэй, цэнхэр өнгөтэй автобус гээд гараад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол ерөөсөө вьетнамд очиж угсарсан автобус л болж таарж байна. Энэ асуудал дээр гаалийнхан дутуу шалгасан байна гэх зүйл ярьж байгаа. Мөн нийслэл дээр автобус хүлээж авсан ажлын хэсэг “шаардлага хангахгүй гэх дүгнэлтийг гаргасан ч дээрээс хүлээж ав гэх удирдамж өгсөн” гэх зүйлийг хэлж байгаа юм" гэв.

 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

21 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

21 цагийн өмнө