ВИДЕО: Өчигдөр Пенсильвани мужид буудалцаан болж хоёр хүн амиа алдаж, гурван хүн шархаджээ

ВИДЕО: Өчигдөр Пенсильвани мужид буудалцаан болж хоёр хүн амиа алдаж, гурван хүн шархаджээ

Өчигдөр буюу лхагва гарагт Филадельфи хотын ойролцоох маалинган даавууны компани руу нэгэн ажилтан нь гал нээж, ажлын хоёр хүнээ хөнөөж, гурван хүн шархадсан гэж эрх баригчид мэдэгджээ. Шархадсан гурван хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд нэг хүний биеийн байдал хүнд байгаа гэж цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.

Филадельфиас өмнө зүгт 29 километрийн зайд орших Честер хотод өглөөний 8:30 цагийн орчимд буудалцаан болжээ. Буудсан этгээд машиндаа сууж зугтсан боловч удалгүй замын зогсоол дээр баригдсан гэж Делавэр дүүргийн прокурор Жек Столлштаймер мэдэгдсэн байна. Одоогоор буудсан этгээдийн нэрийг зарлаагүй байгаа бөгөөд түүнийг өмнө нь тус компанид ажиллаж байсан хуучин ажилтан байсныг баталсан байна. Зэвсэгт этгээд гал нээх үед зарим ажилчид гудамжны эсрэг талын сүмийн довжоон дээр болон цагдаа нарын босгосон хаалтны ард цугларч нуугджээ.

Честер хотын дарга Роутс "Ажилтан ажлын байран дээрээ орж ийнхүү уураа гаргаж байгаа нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудал. Олон жилийн турш мөр зэрэгцэн ажиллаж байсан хамтран ажиллагсад болоод дарга нар нь нөлөөлсөн байж болзошгүй" гэжээ.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө