АН-ын жагсаалтын 29-т бичигдсэн комедиан Д.Амартүвшин нэрээ татаж буйгаа мэдэгдлээ

АН-ын жагсаалтын 29-т бичигдсэн комедиан Д.Амартүвшин нэрээ татаж буйгаа мэдэгдлээ

Комедиан Д.Амартүвшингийн Либертари намыг УДШ бүртгэж аваагүй тул Ардчилсан намтай хамтарч сонгуульд оролцохоо зарласан. Тэрбээр анх АН-тай нэгдэхдээ Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвших тохироо хийсэн боловч АН-ын жагсаалтын 29-т бичигдээд буй. Тэгвэл Д.Амартүвшин өнөөдөр АН-ын жагсаалтаас нэрээ татаж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр, "Либертари намыг Улсын дээд шүүхээс бүртгэж аваагүй ч УИХ-ын сонгуульд оролцох шийдвэр гаргасан. Ингээд зургаан нам эвслээс санал тавьж, бид Ардчилсан намыг сонгосон. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн тойрогт нэр дэвших тохироог хийж, АН-тай нэгдсэн. Гэтэл өнгөрсөн даваа гарагт болсон Удирдах зөвлөлийн хурлаар тойрогт биш, жагсаалтад бичигдсэн. Манай намын зүгээс жагсаалтад орох сонирхолгүй байгаа. Тойрогт үзэх хүсэлтэй байсан. Тиймээс Либертари нам жагсаалтаас нэрээ татаж байна. Манай намаас хоёр хүн жагсаалтад, би тойрогт нэр дэвшихээр тохиролцсон. Гэвч АН-ын даргын зүгээс яриандаа хүрсэнгүй" гэлээ.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

20 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

20 цагийн өмнө