"Сайн дураараа допингийн шинжилгээ өгцгөөе" гэж Улсын харцага Г.Ганхуяг уриалжээ

"Сайн дураараа допингийн шинжилгээ өгцгөөе" гэж Улсын харцага Г.Ганхуяг уриалжээ

Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаан болж, Ховд, Архангай аймгийн багууд финалд шалгарсан. Харин Ховд аймгийн багийн гишүүн, улсын харцага Г.Ганхуяг хоёр багийн бөхчүүдийг сайн дураараа допингийн шинжилгээнд хамрагдахыг уриалжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "За сайн байцгаана уу, нийт бөхөө дээдэлдэг Монголынхоо ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өчигдөр манай Ховд аймгийн баг "Алтан цом"-д аваргын төлөө Архангай аймгийн багтай тэргүүн байрын төлөө барилдахаар шалгарлаа. Нийт шалгарсан хоёр аймгийн 14 бөхдөө амжилт хүсье. Миний бие нэг уриалга гаргах гэсэн юм аа. Энэхүү тэмцээнд оролцож байгаа хоёр багийн 14 тамирчдадаа сайн дураараа допингийн шинжилгээ өгөхийг уриалж байна. Хувийн зүгээсээ санхүү мөнгөө гаргаад. Монголынхоо ард түмэнд шударга өрсөлдөөнийг үзүүлцгээе гэж нийт бөхчүүдээ уриалж байна. Монгол бөхийн холбоо дэмжинэ гэдэгт итгэж байна" гэжээ.

Харин Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага дотоод асуудалтай байгаа учир сорьц цуглуулах, лаборатори руу илгээх, хариу зарлах зэрэг нь хүчингүй болох аюултай байгаа учир заал танхимын барилдааны явцын шинжилгээг зогсоосон байгаа юм.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

22 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

22 цагийн өмнө