Өнөөдөр бусдыг доромжлон гүтгэх, амьтны амь таслахыг цээрлэнэ

Өнөөдөр бусдыг доромжлон гүтгэх, амьтны амь таслахыг цээрлэнэ

Төгс буянт монгол зурхайн цаг тооны бичигт тэмдэглэснээр "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна.

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсад 1992 оноос хойш албан ёсоор тэмдэглэх болсон ба 2019 оноос эхлэн УИХ-аар бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан.

Хуульд зааснаар "нийтээр тэмдэглэх баярын өдөр" гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг нэрлэдэг бол "нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр" гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг хэлдэг. Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна. Түүнчлэн арван хар нүгэлийг тэвчиж, хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

21 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

21 цагийн өмнө