ВИДЕО: Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар тавдугаар сарын 13-ны 11:57 цагт Эверестэд амжилттай оргилдсон байжээ

ВИДЕО: Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар тавдугаар сарын 13-ны 11:57 цагт Эверестэд амжилттай оргилдсон байжээ

Монгол уулчид болох Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Эверестийн оргилд хүчилтөрөгч болон хөтөчгүйгээр гарсан Монголын анхны уулчид болох зорилго тавин энэ сарын 5-нд авиралтаа эхлүүлсэн байдаг. 

Харамсалтай нь өнгөрсөн даваа гарагт тэднийг сураггүй алга болсон талаар мэдээлэл цацагдаж, пүрэв гарагт Ц.Өсөхжаргалын, бямба гарагт Л.Пүрэвсүрэнгийн цоцсыг олсон тухай албаны эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл тэд Эверестийн оргилд гарч чадсан талаар Үндэсний уулчдын холбооноос дөнгөж сая мэдээллээ. Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар тавдугаар сарын 13-ны өдрийн 11:57 цагт Эверестэд амжилттай оргилджээ. 

ВИДЕО: 

Уулчдын үндэсний холбооноос мэдээлснээр, "Эверестийн оргил 8848 м д.т.д өндөрт хүчилтөрөгч, шерпа нарын тусламжгүй авиралтаа хийхээр зорьсон уулчин Ц.Өсөхжаргал, уулчин Л.Пүрэвсүрэн нар маань зорьсон зорилгодоо хүрч Дэлхийн дээвэрт хөтөчгүй гарсан анхны Монгол уулчид боллоо. Тэдний эрэлхэг зориг, хүсэл мөрөөдөл ийнхүү биелэлээ олсонд та хоёроороо маш их бахархаж байна" гэжээ. 




Өнөөдөр хулгана өдөр

51 минутын өмнө