Өнөөдөр гахай өдөр

Өнөөдөр гахай өдөр

Аргын тооллын 5 сарын 23, Бархасбадь гараг. Билгийн тооллын 15, Онгоц одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:04-20:34. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

20 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

20 цагийн өмнө