Маргааш Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг 14 боомтыг түр хаана

Маргааш Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг 14 боомтыг түр хаана

Авто замын зарим боомт маргааш амрах талаар Хилийн Боомтын Захиргаанаас мэдээллээ. 

Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг 14 боомт Бурхан багшийн их дүйчин өдөр буюу маргааш түр хаагдах юм байна. 

Харин агаарын замын хилийн боомт болох Чингис хаан олон улсын нисэх буудал Олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд боомтууд Олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу тус тус ажиллах аж. 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

20 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

20 цагийн өмнө