АН-ын бүлгийн хуралдаанаар Д.Ганбатыг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

АН-ын бүлгийн хуралдаанаар Д.Ганбатыг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Өнгөрсөн долоо хоногийн /2022.05.09/ Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулах асуудлыг хэлэлцсэн. Ингээд шийдэлд хүрээгүй бөгөөд өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэр гаргах юм. Тус бүлгийн зарим гишүүд Д.Ганбатыг бүлгийн даргын ажлаа өгөхийг шаардаж буй бөгөөд түүнийг оронд УИХ-ын гишүүн Н.Ганибалыг томилох хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн ч шийдвэрлэхгүй байна хэмээн бухимдаж Үндсэнг хуулийн цэцэд хандсан юм.