Цагдаагийн байгууллагаас "Ачит Ихт" ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар өнөөдөр /2024.04.25/ танилцуулсан.
Энэ үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон "Ачит Ихт" ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарын харилцсан гэх "Viber"-ын зурвасыг дэлгэсэн юм. Тус чатад, Ц.Элбэгдорж, П.Цагаан руу “Цагалбарын дансанд байгаа 13 саяыг хөдөлгөх хэрэг гарлаа. Гаргаж авах асуудалдаа хянуур хандаарай. Их хэмжээний мөнгө гаргаж байгаа болохоор асуудал үүсгэж магадгүй. Сонгуульд ашиглах учир цэвэрхэн хиймээр байна” гэх мэт харилцсан тухай чатыг танилцуулсан.
Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудаснаа, "Сая харуулж байгаа "хэрэгт авагдсан" гэх зүйл ямар ч үндэслэлгүй. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн ярьсан. Хуулийн дагуу үнэн зөвийг тогтоолгох болно. Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ" гэжээ.
Сая харуулж байгаа "хэрэгт авагдсан" гэх зүйл ямар ч үндэслэлгүй. Энэ тухай Ес Оюун-Эрдэнэ мөн ярьсан. Хуулийн дагуу үнэн зөвийг тогтоолгох болно. Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ. Санаа тавьж буй олон хүнд баярлалаа.… pic.twitter.com/2Gh7jOOj9m
— Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) April 25, 2024