Монгол Улсад саяхан айлчлал хийсэн Их Британийн сайд Дэвид Камерон өчигдөр Украинд айлчилж "цэргийн тусламж"-ийн талаар хэлэлцээ хийжээ

Монгол Улсад саяхан айлчлал хийсэн Их Британийн сайд Дэвид Камерон өчигдөр Украинд айлчилж "цэргийн тусламж"-ийн талаар хэлэлцээ хийжээ

Өнгөрөгч долоо хоног /2024.04.25/-т Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Дэвид Камероны айлчлалын үеэр, "Монгол, Английн хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэх, Газрын ховор элемент, Геологийн салбарт хамтран ажиллах санамж"-ийг байгуулсан байдаг. 

Харин лхагва гараг /2024.05.02/-т Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кулеба манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй утсаар ярьж, "хоёр орны гадаад харилцааны яамд хооронд улс төрийн зөвлөлдөх уулзалт хийхээр тохиролцож, Б.Батцэцэг сайдыг Украинд айлчлахыг урьсан" тухайгаа мэдэгдсэн. 

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө манай улсад айлчлал хийсэн Их Британийн сайд Дэвид Камерон өчигдөр /2024.05.03/ Украинд айлчлал хийсэн байна. Энэ талаар Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кулеба өөрийн твиттер хуудастаа, "Украинд үзүүлэх цэргийн тусламж, агаарын довтолгооноос хамгаалах систем, түүнчлэн удахгүй болох олон улсын арга хэмжээнд хамтран бэлтгэхэд анхаарлаа хандуулахаар Дэвид Камерон Киевт ирээд байгаа үнэхээр сайхан байна. Мөн бид Оросын битүүмжилсэн хөрөнгийг Украины сайн сайхны тусын тулд ашиглах боломжийг олгох дараагийн алхмуудад анхаарлаа хандуулсан. Украины талд зогсож байгаа Их Британид талархаж байна" гэж мэдэгджээ. 

 




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө