Өнгөрсөн долоо хоногт гамшиг, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ

Өнгөрсөн долоо хоногт гамшиг, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо /2024.04.22-28/ хоногт нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 45 суманд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 109 тохиолдол бүртгэгдсэн талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ. 

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, зургаан иргэний амь насыг авран хамгаалсан байна. Нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 нь гал түймэр, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, дөрөв нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байжээ. Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтэж, бэртсэн байна.