АНУ-д Палестиныг дэмжсэн жагсаалын үеэр 700 гаруй оюутан баривчлагджээ

АНУ-д Палестиныг дэмжсэн жагсаалын үеэр 700 гаруй оюутан баривчлагджээ

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын их сургуулийн оюутнууд дунд палестинчуудыг дэмжих хөдөлгөөн эрчимжсэн. Оюутнуудын эсэргүүцлийн үеэр 700 хүнийг баривчилсан тухай “The New York Times” мэдээллээ.

Их сургуулиудын захиргаа Палестиныг дэмжигчидтэй сөргөлдөж тэдний барьсан майхан сэлтийг хураан, оюутнуудыг баривчлах улмаар сургуулиас хөөхийг сануулах болжээ. Мөн Колумбийн их сургуулийн хотхонд жагсагчдын майхныг буулгахдаа 108 оюутныг баривчилсан нь оюутнуудын эсэргүүцлийг улам бүр өдөөжээ. Хариуд нь их сургуулийн төлөөлөгчид хатуу арга хэмжээ аван эсэргүүцлийг дарах болно гэж  конгресст амласан байна. Түүнээс хойш  цагдаа нар 700 оюутныг баривчилсан аж.