Өмгөөлөгч Г.Батбаярын цогцсыг машинаас нь олсон бөгөөд гаднын нөлөөтэй эсэхийг шалгаж байна

Өмгөөлөгч Г.Батбаярын цогцсыг машинаас нь олсон бөгөөд гаднын нөлөөтэй эсэхийг шалгаж байна

Өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 21 /2024.04.21/-ний шөнө буюу өнгөрөгч Ням гарагт гэрээсээ гарч явснаас хойш сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр иргэн Н-аас өөрийн төрсөн ах Б-г оршин суух хаягандаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан. 

Улмаар Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.