ПРОКУРОР: Сэтгүүлч Б нь баримт дэлгэнэ хэмээн бусдыг сүрдүүлж эд хөрөнгө өгөхийг шаардсан хэрэгт яллагдагчаар татагдсан

ПРОКУРОР: Сэтгүүлч Б нь баримт дэлгэнэ хэмээн бусдыг сүрдүүлж эд хөрөнгө өгөхийг шаардсан хэрэгт яллагдагчаар татагдсан

“Сэтгүүлч А.Баярмааг шүүхийн шийдвэргүйгээр буюу прокурорын саналаар 48 цаг саатуулсан” талаар мэдээлэл гарсан. Энэ талаар Сүхбаатар дүүргийн дүүргийн прокурорын газраас тодрууллаа.

Тас.мн сайтын сэтгүүлч А.Б-г баривчлах шүүхийн зөвшөөрөл 2024.02.28-ны өдөр гарсан байсан бөгөөд энэ сарын 05-ны өдөр уг зөвшөөрлийн дагуу баривчилж, саатуулсан. Сэтгүүлч А.Б нь 2024 оны 1 дүгээр сард мөрдөгчөөс яллагдагчаар татах тогтоол танилцуулахаар прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад, мэдэгдэх хуудас гардаж авсан өдрийнхөө маргааш Монгол Улсын хилээр гарч, мөрдөн шалгах ажиллагаанаас оргосон. Тиймээс хуульд заасан үндэслэлээр түүнийг баривчлах саналыг шүүхэд гаргаж, шүүхээс зөвшөөрөл олгогдсон байсан тул Монгол Улсад ирсэн үеэр нь цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. Сэтгүүлч А.Б нь “бусадтай бүлэглэн нэр бүхий иргэдийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, бусдын талаар олон нийтэд баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж, эд хөрөнгө өгөхийг шаардсан” хэрэгт яллагдагчаар татагдсан, одоо хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.