ВИДЕО: Шийдвэрлэлгүй олон жил болсон хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлын асуудлыг “нэг өдөр”-т шийднэ гэв

ВИДЕО: Шийдвэрлэлгүй олон жил болсон хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлын асуудлыг “нэг өдөр”-т шийднэ гэв

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг хүүхдийн тоглоомын талбайд ажиллаж буй талаарх бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаж, иргэдийн шүүмжлэлд өртөөд буй.

ВИДЕО:

Тэгвэл хүүхдийн тоглоомын талбайд ажиллаж аюулгүй байдлыг хангуулах, стандартад нийцүүлэхийг үүрэг болгосон албан бичгийг бүх дүүргийн Засаг дарга нарт хүргүүлсэн байна. Улмаар О.Номинчимэгийн хувьд Нийслэл дэх стандарт хангаагүй хүүхдийн тоглоомын талбайд биечлэн ажиллаж, холбогдох албаны хүмүүст шуурхай үүрэг чиглэл өгч ажилласан нь дээрх бичлэгт буужээ. Ингэхдээ О.Номинчимэг хүүхдийн тоглоомын талбайг засварлаж, арчлах үүрэг бүхий хүмүүсийг дагуулан тоглоомын талбайд очиж, хүүхдүүдэд "тэр ах нь энэ торыг маргааш гэхэд янзална. Янзлагдаагүй байвал хэлээрэй" гэх агуулгыг ярьсан байна. 

Гэвч өмнөх жилүүдэд хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлын асуудал олонтоо хөндөгдөж, тухай бүрд холбогдох албан байгууллагаас “төлөвлөгөөнд багтсан, аюулгүй байдлыг хангуулна” гэх тайлбарыг хийдэг байсан ч дорвитой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Иймд дээрх ажил нь сонгуулийн үеийн шоу болоод дуусах вий хэмээн хардаж иргэд эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм.