Х.Нямбаатар: Д.Өнөрболор гишүүн хотын даргыг дарамжталж, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр тулгаж болохгүй, би энэ удаа хэлээ хазаад өнгөрье

Х.Нямбаатар: Д.Өнөрболор гишүүн хотын даргыг дарамжталж, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр тулгаж болохгүй, би энэ удаа хэлээ хазаад өнгөрье

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Нийслэлийн үнэт цаас гаргахыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар, "Улаанбаатар хотыг төлөвлөлттэй цэгцтэй хот болгохын тулд гаднаас эх үүсвэртэй бондыг үе шаттайгаар оруулж ирэх хэрэгтэй байна. Бид нэг дор их хэмжээгээр мөнгө оруулж ирж, өр үйлдвэрлэхгүй. Энэ оны долдугаар сараас 11 дүгээр сар хүртэл төлөвлөгдсөн ажлын хэмжээгээр л мөнгө оруулж ирнэ. Бид таван жилийн хугацаатай бонд гаргана. Таван жилийн дараа чөлөөлсөн газраасаа барилгын компаниудад дуудаж, бондын эргэн төлөлтийг хийнэ” гэв.

Мөн “Д.Өнөрболор хувьдаа 50 зогсоолтой байх ёстой юм уу. Улаанбаатар хотын 2 сая иргэн тайван орчинд хүүхдийн парк дээрээ алхах уу гэдгээс сонголт хийе. Сонгуульд дөхөж байхад эмэгтэй хүнд хатуу үг хэлээд яршиг даа л гэж бодож байна. УИХ-ын гишүүн гээд хотын даргыг дарамжталж, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр тулгаж болохгүй. Би хэлээд хазаад өнгөрье. Хүүхдийн паркын батлагдсан ерөнхий төлөвлөгөө нь огт машин байхгүйгээр батлагдсан. Гэтэл би Д.Өнөрболороос айгаад зогсоол шийдье гэвэл би АТГ-т дуудагдана” гэлээ.