ВИДЕО: БНХАУ-ын Гуанжоу хотод болсон хуй салхины улмаас таван хүн нас баржээ

ВИДЕО: БНХАУ-ын Гуанжоу хотод болсон хуй салхины улмаас таван хүн нас баржээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНХАУ-ын худалдаа бизнесийн гол төв болох Гуанжоу хот хар болон хуй салхинд өртөж таван хүн нас барж, 33 хүн гэмтэж шархаджээ. Хар салхи өнгөрсөн бямба гарагийн үдээс хойш  15:00 цагийн үед Хятадын хамгийн их хүн амтай муж болох өмнөд нутгийн Гуандоны нийслэл Гуанжоу хотыг дайран өнгөрчээ. Хуй салхины улмаас иргэдийн оршин суудаг байшин барилга нурж сүйтгэгдээгүй боловч 141 үйлдвэрийн барилга өртөж эвдэрсэн байна.

Цаг уурын судалгааны станцын мэдээлснээр хар салхи дээд тал нь секундэд 20.6 метр хүрчээ. Бямба гарагийн 22:00 цаг гэхэд эрэн хайх аврах ажиллагааг зогсоосон байна. Өнгөрсөн долоо хоногийн эхээр мөн тус мужийн нутаг дэвсгэрийг үер дайрч дөрвөн хүн нас барсан юм.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө