Таван шарын нүхэн гарцыг ирэх зургаадугаар сард нээнэ гэж мэдэгдлээ

Таван шарын нүхэн гарцыг ирэх зургаадугаар сард нээнэ гэж мэдэгдлээ

НЗДТГ-ын мэдээлснээр, Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламж барина. 

Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр бөгөөд Улаанбаатар хотод барьж буй дөрвөн нүхэн гарцаас хамгийн том нь юм. Уг гарцын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сард нээх бөгөөд үндсэн байгууламжийг долоодугаар сард байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Таван шарын гармын төмөр замын призерийг дайран өнгөрөх авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар 2 цаг хаагддаг ба оргил цагтаа 5 цаг хүрдэг байна. Энэ нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг 5 цагаар удаашруулдаг гэсэн тооцоолол гарчээ. 

Нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сард нээснээр нийслэлийн баруун бүсийн авто замын түгжрэл 10.5 хувиар бууруулах ач холбогдолтой.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт барьж буй хоёр дахь нүхэн гарц бол Геологийн төв лабораторийн уулзварыг эрчим хүчний авто замтай холбоно. Тус нүхэн гарц нь Яармагийг нэгдүгээр хороололтой холбох авто замтай нийлэх юм. Нүхэн гарцын түр байгууламжийг барьж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг төслийн захирал У.Баатар мэдээлж байна. Энэ хоёр нүхэн байгууламж ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүрэг төдийгүй Яармагийн түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах ач холбогдолтойг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тодотгов.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө