Ж.Соронзонг авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж АТГ-аас хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ж.Соронзонг авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж АТГ-аас хэргийг шүүхэд шилжүүлжээ

Авилгатай тэмцэх газраас Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн хэргийг шалгаж дуусчээ.

Тодруулбал, Ж.Соронзонг Эрүүгийн хуулийн 22.1 буюу авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 13.14 буюу илт худал мэдээлэл цацаж бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан гэх зүйлчлэлээр буруутгаж шүүхэд шилжүүлэх саналаа нийслэлийн прокурорын газарт өнөөдөр /2024.05.09/ хүргүүлсэн байж болзошгүй байна. 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 4 дүгээр сарын 29-өөс 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 193 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 32 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 145 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж. Түүнчлэн эрүүгийн 881 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 2 хэргийг нэгтгэх, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв.  Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 858 хэрэг шалгагдаж байгаа талаар АТГ мэдээлжээ.