УДЭТ-ын засвар дуусаж, ирэх сарын 1-нд үзэгчдээ хүлээн авахаар болжээ

УДЭТ-ын засвар дуусаж, ирэх сарын 1-нд үзэгчдээ хүлээн авахаар болжээ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа хамгаалж, сэргээн засварлах, хойч үедээ өвлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Үүний нэгэн жишээ бол Монголын архитектурын сонгодог өв болох Улсын Драмын Эрдмийн театрын сэргээн засварлалт юм. Энэ хүрээнд театрын фое болон их танхимыг бүрэн хэмжээнд сэргээн засварлаж, дууслаа. 1960 онд ашиглалтад орсноос хойш анх удаа ийм өргөн хүрээтэй их засвар хийж байгаа бөгөөд цаашид барилгын бүтцийн хүчитгэлийн ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Улсын драмын эрдмийн театрын нээлтийн үйл ажиллагаа 5-р сарын 1-нд Л.Н.Толстойн "Анна Каренина" жүжгээр эргэн үүд хаалгаа нээнэ.