ШУУРХАЙ: Талийгаач Г.Батбаяртай хамт шалгагдаж байсан гэх сэтгүүлч А.Баярмааг ЭЦА-с албадан баривчилжээ

ШУУРХАЙ: Талийгаач Г.Батбаяртай хамт шалгагдаж байсан гэх сэтгүүлч А.Баярмааг ЭЦА-с албадан баривчилжээ

Өмгөөлөгч Г.Батбаяр агсан дөрөвдүгээр сарын 21-22 нд шилжих шөнө гэрээсээ гарч яваад сураггүй алга болж, улмаар өнгөрөгч Баасан гараг /2024.04.26/-т "Богд хаан" амралтын газрын зогсоол дээр автомашиндаа амь хохирсон байхад нь олсон байдаг. 

Тэгвэл талийгаач Г.Батбаяртай хамт шалгагдаж байсан гэх Тас.мн сайтын эрхлэгч А.Баярмааг Эрүүгийн цагдаагийн албан /ЭЦА/-аас албадан баривчилсан байна. Тэрбээр өчигдөр буюу тавдугаар сарын 4-ний өдөр "цэнхэр үст" гэж олонд танигдсан н.Цэрэнтэй хамт лайв хийж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна. Түүнчлэн сэтгүүлч А.Баярмаа нь тус ярилцлагадаа "нууцад хамаарах их хэмжээний баримт байгаа учир түүний гэр бүл, амь насанд эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа" гэх мэдээллийг ярьж ЭЦА-с хамгаалалт хүсэж байсан аж. Гэвч түүнийг амралтын өдөр албадан баривчилжээ.




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө