Сэлэнгэ аймгийн тужийн нарсанд 22 сая нарс мод тарьж ойжуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Жамсран мод тарьсан түүх, туршлагаасаа ийн хуваалцлаа.
ВИДЕО:
"Бид 2003 онд тарьж ургуулсан таримал ой дээр ирээд зогсож байна. Энэ таримал ойд бол маш олон хүний сэтгэл, зүтгэл, хөлс шингэсэн ой байгаа юм. Хүн ер нь сэтгэлээсээ мод тарихад ургахгүй байна гэж байхгүй. Тийм учраас хүний их сэтгэл шингэсэн, хөлс шингэсэн энэ сайхан ой их сайхан ургаж байгаа юм. Манай байгууллага мод үржүүлгийн талбайгаас тарьц шилжүүлж энэ ойд суулгахад ерөнхий боловсролын сургуулийн хүүхэдгүйгээр нэг ч ажил хийгээгүй. Тэдний хүчээр босгосон. Би тооцож үзсэн л дээ. 29 жил мод тарихад 3000 хүүхэд ажилласан байдаг юм. Тэгээд одоо хамгийн бахархалтай юм нь бидний ирээдүй болсон хүүхдүүдээрээ Сэлэнгийн хүүхдүүдээр энэ нарсыг унаган төрхөнд оруулсанд нь бахархаж явдаг юм. "Тэрбум мод" хөтөлбөр хэрэгжээд одоо гурав дахь жилдээ ороод явж байна. Манай Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индер дээрээс тэрбум мод тарьж ургуулна гэсэн амлалт авсан. Энэ их сайхан хэрэгжиж байна. Одоо ер нь мод тарихгүй хүн гэж байхгүй. Ялангуяа манай Сэлэнгэд айл болгон хашаандаа, албан байгууллага болгон орчиндоо мод тарьж байна. Тэр битгий хэл уржинан нэг ногоочин хүү би одоо ногоогоо тарихаа болиод мод тарина. Их буянтай ажил юм гэж амлалт үүрэг авч байсан тохиолдол бий. Ингээд хүн ер нь мод тарихих сонирхолтой болж байна. Манай хүүхдүүд, ард түмэн, хойч үедээ хэлэхэд та нар ерөөсөө мод тарьж ургуулж яваарай. Энэ бол нэг насны буян болдог юм шүү. Нэг мод тарихад нэг насны буян. Хоёр мод тарихад хойд насны буян гэж ярьдаг юм байна лээ. Энэ үнэн шүү. Модоо тарьж ургуулж яваарай л гэж захих байна" гэлээ.