ШУУРХАЙ: Эверестэд сураггүй алга болоод байсан Монгол Улсын уулчин Л.Пүрэвсүрэн амиа алдсан тухай эмгэнэл нийтлэгджээ

ШУУРХАЙ: Эверестэд сураггүй алга болоод байсан Монгол Улсын уулчин Л.Пүрэвсүрэн амиа алдсан тухай эмгэнэл нийтлэгджээ

Дэлхийн дээвэр Эверестийн оргилд авиралт хийхээр явсан Монгол Улсын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар өнгөрөгч Мягмар гараг буюу энэ сарын 14 /2024.05.14/-ны 8000 метрийн өндөрт ор сураггүй алга болсон байдаг. 

Харин өчигдөр /2024.05.17/ Эверестийн өмнөд оргилоос Монголын уулчин 53 настай Ц.Өсөхжаргалын цогцсыг олсон талаар албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл түүнтэй хамт Эверестийн оргилд авиралт хийсэн Л.Пүрэвсүрэн мөн амиа алдсан талаар харамсалтай мэдээлэл нийтлэгдсэн байна. Учир нь "Уулчдын Үндэсний холбоо"-ноос "Л.Пүрэвсүрэн биднийгээ орхин оджээ" гэсэн эмгэнэлийг нийтэлсэн байна. 

"Уулчдын Үндэсний холбоо"-ны мэдээлэлд, "Эверест оргилын 8400м д.т.д өндрөөс уулчин бидний сайн найз, ах, дүү, сайн аав, сайн хань Л.Пүрэвсүрэн биднийгээ орхин оджээ. Даруу төлөв, алиа хошин зангаараа бид бүхний хайрыг татаж уулын гэр бүлд хүндэтгэлтэй явсан түүнийхээ гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн та хоёрынхоо уулын салбарт оруулсан хувь нэмэр, сэтгэл зүрх, дурсамжыг бид үүрд санан дурсах болно. Та хоёр минь хүсэл зорилго, мөрөөдлөө биелүүлж Дэлхийн дээвэрт авиралтаа хийж чадсан шүү. Бид та хоёрынхоо эр зориг, хүсэл тэмүүлэл, эр зоригоор үүрд бахархан санан дурсах болно" гэжээ. 

 




Өнөөдөр хулгана өдөр

58 минутын өмнө