Реппер ThunderZ буюу Б.Өлзий-Учрал нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр шалгарчээ

Реппер ThunderZ буюу Б.Өлзий-Учрал нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр шалгарчээ

Тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” хэмээн жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн татварын газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ)-тай хамтран Нийслэлийн 2023 оны төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан 25 аж ахуйн нэгж, 16 иргэнд "Шилдэг татвар төлөгч" шагнал гардуулах үйл ажиллагааг өнөөдөр “Хангарди” ордонд зохион байгууллаа.

Өнгөрсөн 2023 оны шилдэг татвар төлөгчөөр нийт долоон дүүргийн 16 иргэн шалгарсан бөгөөд тэдний дотор Нийслэлийн татварын газартай харилцагч Б.Өлзий-Учрал буюу реппер ThunderZ багтжээ.

  • Нийслэлийн татварын газартай харилцагч Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ
  • Багануур дүүргийн иргэн Э.СЭРГЭЛЭНБААТАР
  • Баянгол дүүргийн иргэн Н.ХУЛАН
  • Баянгол дүүргийн иргэн П.БАЙГАЛМАА
  • Баянзүрх дүүргийн иргэн Ч.ӨНӨРБАЯР
  • Баянзүрх дүүргийн иргэн Т.ОТГОНСҮРЭН
  • Баянзүрх дүүргийн иргэн Ц.ЧИМГЭЭ
  • Сүхбаатар дүүргийн иргэн Л.БАЯРМАА
  • Сүхбаатар дүүргийн иргэн Б.НЯМБАЯР
  • Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.БАТТУЛГА
  • Хан-Уул дүүргийн иргэн О.ӨРНӨХБАЯР
  • Хан-Уул дүүргийн иргэн Т.БАТТУЛГА
  • Хан-Уул дүүргийн иргэн Т.ТҮМЭНБААТАР
  • Чингэлтэй дүүргийн иргэн Ж.БАТТУЛГА
  • Чингэлтэй дүүргийн иргэн О. ЧИНГҮҮН
  • Чингэлтэй дүүргийн иргэн Б.БАТБИЛЭГ