Авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Тодруулбал, тус замыг маргааш /2023.05.10/ -ийн 23:00 цагаас энэ сарын 13-ны 06:00 цаг хүртэл хаана. Авто зам засварын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон хучилт, хэвтээ, босоо тэмдэг суурилуулах ажлууд хийгдэнэ.