Арслан цолны хүндэтгэлийн барилдаан маргааш болно

Арслан цолны хүндэтгэлийн барилдаан маргааш болно

Маргаашаас эхлэн гурван өдөр дараалсан барилдаантай. Тодруулбал,

  • 5-р сарын 10-нд 12:00 цагаас Увс аймгийн Тэс сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 5-р сарын 11-нд 12:00 цагаас “Алтанжолоо” группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,
  • 5-р сарын 12-нд 13:00 цагаас Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.