Дундговь аймаг түргэн тусламж болон аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор нисдэг тэрэг буух талбай байгуулжээ

Дундговь аймаг түргэн тусламж болон аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор нисдэг тэрэг буух талбай байгуулжээ

Дундговь аймаг яаралтай түргэн тусламж, орон нутгийн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх чиглэлээр аймагтаа агаарын хөлөг болон нисдэг тэрэг буух цэгийг гурван сумын дөрвөн бүсэд байгууллаа. 

Тухайлбал, Онцгой байдал, яаралтай түргэн тусламжийн болон орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд бага оврын хөлөг, аэродром, нисдэг тэрэг буух зурвас, талбайтай болох зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газар, Мандалговь нисэх буудлын удирдлагад санал тавьж хүсэлт хүргүүлжээ. Улмаар дээрх байгууллагууд дэмжин шийдвэр гаргасны дагуу 2022 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр бага оврын хөлөг хөөрөх зурвасын талбайг мөн аэродром нисдэг тэрэг буух талбайг сонгон цэгүүдийг тодорхойллоо.