"Дизель түлшний нөөц хэвийн, дотоод нийлүүлэлтээс болж зарим газарт тасалдал үүссэн" гэж УУХҮЯ-наас мэдээллээ

"Дизель түлшний нөөц хэвийн, дотоод нийлүүлэлтээс болж зарим газарт тасалдал үүссэн" гэж УУХҮЯ-наас мэдээллээ

Дизель түлш тасалдаж, нүүрс тээврийн автомашинууд зогссон талаар мэдээлэл гарсан.

Тэгвэл дизель түлшний нөөц хангамж хэвийн харин дотоодын нийлүүлэлтээс үүдэж зарим газарт тасалдал үүссэн гэж УУХҮЯ мэдээллээ. Тухайлбал, "Дизель түлшний нөөц, хангамж хэвийн байна. Гэхдээ дотоодын нийлүүлэлтэд бага зэрэг тасалдал үүссэн асуудал бий. Тээвэрлэлт хийж буй компаниуд ачааны машиныхаа даацыг хэтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, авто зам дээр явж байгаа ачааны даац хэтэрсэн. Улмаар зарим шалган нэвтрүүлэх пост дээр зогсолт хийж, удааширсан асуудал байгаа юм билээ.Дотоодын нийлүүлэлтээс үүдэн дизель түлш тасалдаж байна. Тухайн компаниуд өөрсдөө даацаа хэтрүүлж ачиж явсан" хэмээв.