ҮСХ: Улсын төсвийн орлого 13 их наяд, зарлага 14 их наяд төгрөг болж, нэг их наяд төгрөгийн алдагдалтай байна /LIVE/

ҮСХ: Улсын төсвийн орлого 13 их наяд, зарлага 14 их наяд төгрөг болж, нэг их наяд төгрөгийн алдагдалтай байна /LIVE/

ҮСХ 2022 оны эхний арван сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулж байна. Эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд, Нийгмийн салбарын статистик үзүүлэлтүүдийг Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн ахлах статистикч Д.Баасан нар танилцуулж байна.

Инфляц 14.5 хувьд хүрч, өмнөх сараас өссөн байна. Харин гадаад худалдааны тэнцэл 2.9 сая ам.долларын ашигтай гарчээ.  Экспорт өмнөх оны мөн үеэс 2.6 хувиар, Импорт мөн 1.5 тэрбум ам.доллараар өсжээ. Төлбөрийн тэнцэл: 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай. Өмнөх оны мөн үеэс 700 сая ам.доллараас өссөнд урсгал дансны алдагдал нөлөөлсөн байна.

Мөнгө зээлийн статистик: Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс өссөн. Валютын хадгаламж 15 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Зээлийн өрийн үлдэгдэл 22.8 их наяд төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс өсжээ. 18.9 их наяд төгрөг  нь хэвийн зээл байна.

Улсын төсвийн орлого 13 их наяд, зарлага 14 ихнаяд төгрөг болж, нэг их наяд төгрөгийн алдагдалтай байна. 2020 оноос хойш улсын төсвийн орлого 7.5, 10.6, 12.9 их наяд төгрөг болж өссөөр иржээ. ДНБ-3.7 хувиар өсжээ. Энэ оны эхний улиралд -3.9 хувиар агшиж байсан II улиралд 1.9 хувиар өссөн юм. Салбараар нь харвал уул уурхай, олборлолт 2.3 хувиар агшжээ. Мөн тээвэр -0.1 хувийн агшилттай, бусад салбар + үзүүлэлттэй байна. ХАА-н салбар 1.6 хувиар ДНБ-д эерэг нөлөө үзүүлжээ. Өрхийн орлого 1.1 саяас 1.2 сая төгрөг болж өсжээ. Энэ оны эхнээс ажилгүйчүүдийн тоо тогтмол буурч, ажилгүйдлийн хувь 5.4 хувь болжээ. Оны эхэнд энэ үзүүлэлт 8.5 хувь байсан юм. 

LIVE: