LIVE: БЗД-ийн 26 дугаар хорооны иргэд эсэргүүцлээ илэрхийлж, жагсаж байна

LIVE: БЗД-ийн 26 дугаар хорооны иргэд эсэргүүцлээ илэрхийлж, жагсаж байна

Нийслэлийн Баянзүрх дүүрэг /БЗД/-ийн 26 дугаар хороонд тав хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байна.

Гэнэтийн энэхүү шийдвэр нь иргэдийн ажилд ихээхэн саад учруулж байгаа тул хүмүүс их бухимдаж байгаа ажээ. Мөн 26-р хороонд хөл хорио тогтоохтой зэрэгцээд тус хорооны засаг дарга солигджээ. Иймд иргэд үүнийг эсэргүүцэн жагсаж байна. Харин энэ үеэр цагдаагийн алба хаагчид шаардлага тавьж, тус бөөгнөрлийг тараахыг оролдож буй ч эсэргүүцэл илэрхийлж буй иргэд нэмэгдсээр байна. Тэд хороон даргыг шөнө, хууль бусаар  сольсонд нь дургүйцэж буйгаа илэрхийлэв.