ТАНИЛЦ: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг улбар шар түвшинд шилжүүлсэнтэй холбоотой хэрэгжих захирамж

ТАНИЛЦ: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг улбар шар түвшинд шилжүүлсэнтэй холбоотой хэрэгжих захирамж

Улаанбаатар хотод коронавирусийн халдварын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор шар түвшний дэглэмийг улбар шар түвшинд 14 хоногийн хугацаатай шилжүүлээд гурав хонож байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цар тахлаас урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамжийг энэ сарын 14-нд гаргажээ. Уг захирамжид өгүүлснээр,

  • Худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07.00-22.00 цаг хүртэл хугацаагаар тогтоож, зах худалдааны төвүүдийн халдвар хамгааллыг сайжруулах, ажиллах өдөр цагийн хуваарьт зохицуулалт хийж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Халдварын тохиолдол бүртгэгдсэн, халдвар тархах эрсдэлтэй нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тогтоож шаардлагатай тохиолдолд хорио  цээр хязгаарлалтын дэглэмд шилжүүлж халдвар хамгааллыг мөрдүүлж ажиллаж
  • Мөн Улаанбаатар хот доторх хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 23.00-06.00 цагийн хооронд /эмнэлгийн тусламж, үйлчилгээ, буяны үйлчилгээ, шөнийн нислэг, инженерийн байгууламж, хот нийтийн аж ахуйн ажил, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад/бүрэн хязгаарлах хэрэгжилтийг хангах.
  • Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32  дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хорооны иргэд иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчид ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлэх.
  • Хөдөө орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаантай/эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил/ иргэд зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, бусад/ тээвэрлэгчдийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариутай, бусад бүс нутгаас асуумжаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж оруулах, маршрутын бус замын хөдөлгөөнийг бүрэн хяналтад авах.
  • Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг иргэдийг хамруулах хуваарь төлөвлөгөөг нарийвчлан гаргах, сайн дурын ажилтны оролцоог ханган цэгийн тоог нэмэгдүүлж, иргэд олон нийтэд мэдээлж үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг НЭМГ, НОБГ, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн удирдах газар, НМХГ, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.