"Өндөр настан, хүүхэдтэй амьдардаг бол гэртээ эмчлүүлэх боломжгүй"

"Өндөр настан, хүүхэдтэй амьдардаг бол гэртээ эмчлүүлэх боломжгүй"

Өнөөдрөөс эхлэн хөнгөн хэлбэрийн коронавирусээр өвдсөн иргэд гэрээр эмчлүүлэх боломжтой болж байгаа талаар ЭМЯ-аас мэдээллээ. Ингэхдээ тухайн иргэний гэрийн орчин, нөхцөл, биеийн байдал, эмчийн үзлэг зэргийг харгалзан үзэх аж.

Энэ талаар Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох “Халдвар авсан нийт хүний 80-90 хувь нь хөнгөн хэлбэрээр өвдсөн байна.Бид өмнө нь батлагдсан тохиолдол бүрийн бусдад халдвар тараах эрсдэлийг хязгаарлах зорилгоор эмнэлэгт эмчилж байсан. Өнөөдрийг хүртэл хөнгөн хэлбэрээр өвдсөн 1000 гаруй өвчтөнийг Яармагийн 300 ортой эмнэлэгт эмчлээд байна. Эндээс маш цөөхөн хүний биеийн байдал нь хүндэрч ХӨСҮТ, эсвэл Цэргийн төв эмнэлэгт шилжсэн. Бид ямар хүмүүсийн биеийн байдал хүндэрч байгаа талаар анализ хийсэн. Одоо гэрээр ямар хүмүүсийг эмчлэх эсэхэд шалгуур үзүүлэлт гаргаж мөрдөхөд бэлэн болсон.

Гэрээр эмчлэхэд дараах шалгуур үзүүлэлтийг харгалзах болно. Үүнд:

  • Нэгдүгээрт, өвчтөний гэр ахуйн орчин нөхцөл
  • Хоёрдугаарт, гэрээр эмчлэх хянах зөвшөөрлийн хуудас /эмчийн дүгнэлт/, мөн тухайн өвчтөн өөрийгөө хянах хуудас зэргийг бэлдэж өгөх болно.

Хөнгөн хэлбэрээр өвчилсөн бүх хүнийг гэрээр эмчилнэ гэж ойлгож болохгүй. Гэртээ настай хүн болон хүүхдүүдтэй амьдардаг бол, олуулаа байдаг бол гэрээр эмчлэхгүй” гэв.