“УБ-Сонгдо” эмнэлэгээр үйлчлүүлсэн хоёр иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

“УБ-Сонгдо” эмнэлэгээр үйлчлүүлсэн хоёр иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

"УБ-Сонгдо" эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэнээс коронавирусийн халдварын шинж илэрсэн бөгөөд түргэвчилсэн шинжилгээгээр вирус илэрсэн гэх мэдээлэл гарсан билээ. Энэ талаар ЭМЯ-наас мэдээлэл хийж "Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс хурдавчилсан тестээр шинжилгээ авахад КОВИД-19 "эерэг" буюу халдвартай гэж гарсан.

Гэхдээ  түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас гэрчилгээ олгоогүй бөгөөд ямар ч тохиолдлыг PCR оношлуурыг ашиглан баталгаажуулж байгаа" гэж мэдэгдсэн.

Тэгвэл өнгөрсөн шөнө дээрх хоёр иргэний шинжилгээний эцсийн хариу сөрөг гарчээ. Энэ тухай ЭМЯ-ны албан ёсны пэйж хуудаст “Манайхаан Сонгдо СӨРӨГ Ураааа” гэжээ.