ЭМЯ: Сонгдо эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан

2020-04-14 16:58

ЭМЯ: Сонгдо эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан

"УБ-Сонгдо" эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэнээс коронавирусийн халдварын шинж илэрсэн бөгөөд түргэвчилсэн шинжилгээгээр вирус илэрсэн гэх мэдээлэл гарсан билээ. Энэ талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс хурдавчилсан тестээр шинжилгээ авахад КОВИД-19  "эерэг" буюу халдвартай гэж гарлаа. Нэг иргэн нь өндөр настан бөгөөд ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд явсан. Өвөө дээрээ гуравдугаар сарын 20-ны үед очсон. Тус  иргэнийг Сонгдо эмнэлэгт, нөгөөг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан.  Түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас гэрчилгээ олгоогүй бөгөөд ямар ч тохиолдлыг PCR оношлуурыг ашиглан баталгаажуулж байгаа" гэлээ.

2020-04-14 15:47

УБ СОНГДО эмнэлэгт сэжигтэй тохиолдол илэрч үйл ажиллагаагаа түр зогсоолоо

Өнөөдөр 15.00 цагийн байдлаар УБ сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэнээс коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Эмнэлгийн баг шуурхай арга хэмжээ авч эмч, ажилчдаа өрөө өрөөнд нь тусгаарлажээ. Одоогийн байдлаар эмнэлгийг хааж иргэдэд үйлчлэхгүй нөхцөл байдалтай байна. Тодруулбал, дотогш хэнийг ч нэвтрүүлэхгүй байгаа юм. 

Дөнгөж сая ХӨСҮТ-ээс шинжээчийн баг ирж сэжигтэй тохиолдлоос шинжилгээ авсан байна. 

Эх сурвалжийн мэдэгдэж байгаагаар сэжиглэгдсэн эмчлүүлэгч нь өнгөрсөн бямба гаригт хэвтэн эмчлүүлж эхэлсэн юм байна.