Орхон аймагт монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

Орхон аймагт монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

Монгол хоол, идээ, ундаа үйлдвэрлэгчдийн “Улсын аварга тогооч” шалгаруулах тэмцээн, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллагсдын спортын анхдугаар их наадам боллоо.

“Улсын аварга тогооч” шалгаруулах болон спортын тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс нийт 700 гаруй хүн оролцож байна. Монгол хоол үйлдвэрлэгчид нь өөрсдийн өв соёл, үндэсний идээ, зоогийг олон нийтэд танилцуулах, монгол хоолны онцлог, шим тэжээлийн талаар мэдээлэл түгээх нь энэ тэмцээний зорилго юм. Уг тэмцээнд тогоочид малын дотор мах, дайвар бүтээгдэхүүний төрөл, өглөөний цай, орчин үеийн монгол хоол, сүү, цагаан идээ гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж байна.