LIVE: "Амаа үдүүлсэн хэвлэлийн эрх чөлөө" хэлэлцүүлэг болж байна

LIVE: "Амаа үдүүлсэн хэвлэлийн эрх чөлөө" хэлэлцүүлэг болж байна

"Амаа үдүүлсэн хэвлэлийн эрх чөлөө" хэлэлцүүлэг болж байна.

Энэ үеэр сэтгүүлч Ж.Баттуул “Хэвлэл мэдээллийн салбарт би 15 жил ажиллаж байгаа. Манай улсад эвлэлийн эрх чөлөө гэдэг зүйл аль хэдийнээ байхгүй болчихсон. Хэвлэлийн эрч чөлөөгүй байдлыг дагаж өнөөдөр үндсэн хуулиар олгогдсон хүний маш олон эрх байхгүй болсон. Хэвлэлийн эрх чөлөө өнөөдөр Монголд байхгүй. Хэвлэн нийтлэх эрх хаагдсанаар төсвийн, хуулийн хулгай хаалттай болоод улам цэцэглэдэг. Ардчилсан нийгэм гэдэг зүйл устаж алга болдог аюултай. Хэвлэлийн эрх чөлөө гэхээр олон нийтэд буудаггүй. Яагаад гэвэл өөрөөс нь хол сэдэв санагдаж учраас өөрт нь буудаггүй. Яг үндсээр нь бодоод, хараад үзвэл хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь иргэн бүрийн эрхийн асуудал байдаг юм шүү. Өнөөдөр иргэдэд ямар нэг асуудал үүслээ гэхэд үг хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхгүй болно гэсэн үг. Тэгэхээр энэ асуудалд ганц хэвлэл мэдээллийнхэн биш ард түмэн бүгд нэгдэх ёстой. Тэгж байж бид ардчилсан нийгэмтэй үлдэж, иргэн бүр хуулиар олгогдсон эрхээ эдэлнэ” гэлээ.

ВИДЕО: