Т.Нямжаргал UFC холбооны анхны тулаанаа Бразилын тамирчинтай хийнэ

Т.Нямжаргал UFC холбооны анхны тулаанаа Бразилын тамирчинтай хийнэ

Мэргэжлийн холимог тулааны UFC холбоотой гэрээ байгуулсан Монголын хоёр дахь тулаанч Т.Нямжаргал болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл түүний UFC холбооны анхны тулааны тов гарчээ. 

Тодруулбал, "Gladiator", "MGL-1" Холбооны аварга Т.Нямжаргал нь өнгөрсөн жил Шанхай болон Сингапурт “Road To UFC” тэмцээнд оролцон, хоёр өрсөлдөгчөө буулган авснаар UFC-тэй гэрээ байгуулсан юм. Тэгвэл тэрбээр UFC холбооны анхны тулаан зургаадугаар сарын 2-нд Бразилын тулаанч Андре Лиматай хийхээр болжээ.

Андре Лима нь БНСУ-ын тамирчин Хюн Сюн Пактай тулалдах байсан ч өрсөлдөгч нь гэмтсэнээр Т.Нямжаргалтай анхны тулаанаа хийх боломж гарчээ. Сонирхуулахад, хоёр тулаанч мэргэжлийн холимог тулааны замналдаа тус бүр найман тулаан хийхдээ бүгдэд нь ялсан гэх ижил амжилттай яваа юм.