Б.Пүрэвдорж: Чоно борооноор гэгчээр Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд ямар ч тендергүйгээр бараа, үйлчилгээ авах талаар заасан байна

Б.Пүрэвдорж: Чоно борооноор гэгчээр Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд ямар ч тендергүйгээр бараа, үйлчилгээ авах талаар заасан байна

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, "Чуулган дуусах үетэй зэрэгцээд олон хуулийн төсөл, ялангуяа сонгуульд зориулсан баялгийн сангийн тухай хууль, мал нийгэмчлэх хууль гэх хуулиудыг баталж гаргалаа. Хот тосгоны тухай хууль, шинжлэх ухааны тухай хууль зэрэг чухал хуулиуд орж ирж байна. Ирц бүрдэхгүй, байнгын хороо ажлын хэсгүүдэд ямар ч мэтгэлцээн болохгүйгээр энэ хуулиуд батлагдах гэж байна. Ингэж салбарын чухал хуулийг чанаргүй гаргаж болохгүй. УИХ үлдсэн цөөхөн хугацаанд шинэ их хурал бүрэлдэхэд шаардлагатай хуулиудыг л батлаад явах нь зүйтэй. Чоно борооноор гэгчээр Шинжлэх ухаан технологийн хуулинд ямар ч тендергүйгээр бараа үйлчилгээ авах ажлыг хийхээр заасан байна. Энэ бол цүнх баригчаа томилчхоод бүх ажлаа хийлгэх гэсэн санаа. Хувийн хэвшлээр огт шинжлэх ухааны хөгжлийг хийлгэхгүйгээр төрийн өмчөөр бүх зүйлийг хийлгэх гэж байна. Наанаа хувийн хэвшлийг дэмжинэ гэдэг хэрнээ бүх түвшинд төрийн өмчид бүхнийг авах хуулийг боловсруулсан байна. Энэ арай хэтэрнэ. Хувийн хэвшлийн эсрэг, ардчиллын эсрэг заалтыг хэн оруулж ирээд байгаа юм. УИХ-ын гишүүд ийм хурдан хуулийн төсөл оруулж ирээд батлуулна гэж байхгүй. Ер нь үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг үг бий шүү" гэв.

ВИДЕО: