АН: Сонгуулийн үеэр олон улсын байгууллагуудыг ажиглагчаар ажиллуулъя

АН: Сонгуулийн үеэр олон улсын байгууллагуудыг ажиглагчаар ажиллуулъя

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар тус намын зарим гишүүд сонгууль зөрчиж буй зарим асуудлаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Ардчилсан намын гишүүн П.Галиндэв " Энэ сонгууль шударга болох эсэхэд хариулт өгөх хүн байхгүй. Өнгөрсөн сонгуулиар илтэд булхай, луйврын шинжтэй, сонгуулийн үр дүнг өөрчилсөн үйл явдлууд гарсан. Тухайн үед нь улс төрийн намууд болон нэр дэвшигчид гомдол гаргаж байсан ч шийдвэрлээгүй. Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүртэл гомдол гаргасан ч хүлээн авч шийдвэрлээгүй. Өнгөрсөн сонгуулиудын жишгийг харахаар дүн гарсан л бол бандан пад гэдэг. Тиймээс ес дэх удаагийн парламентын сонгуулийг шударга явуулахын тулд яах ёстой юм билээ. Өнгөрсөн удаагийн сонгуулиар би Баянгол дүүрэгт нэр дэвшсэн. Эхний 18 хэсгийн хорооны дүн ирэхэд би нэгдүгээрт бичигдэж байсан. Дунд үед ирэхэд Галиндэв гэх нэр дэвшигч огт байгаагүй юм шиг. 35 нэр дэвшигч дотроос Галиндэв гэдэг нэр дэвшигч алга болсон. Тэгээд цаг гарангийн дараа гэнэт гаргаж ирсэн. Энэ бол сонгуулийн луйвар. Бид найман удаагийн сонгуулиар луйварчдад ялагдсан. Сонгуулийг шударга явуулахын тулд олон улсын байгууллагыг ажиглагчаар ажиллуулмаар байна. Гарсан үр дүнг ч гадны байгууллагын оролцоотойгоор хянах ёстой" гэлээ.  

ВИДЕО: