Монгол Улсаас АНУ руу хийх анхны шууд нислэгийг ирэх зургаадугаар сард төлөвлөжээ

Монгол Улсаас АНУ руу хийх анхны шууд нислэгийг ирэх зургаадугаар сард төлөвлөжээ

МИАТ ТӨХК болон AerCap компаниуд 2023 оны тавдугаар сард гэрээ байгуулж хоёр ширхэг Боинг 787-9 /Dreamliner/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авахаар болсон. 

Гэрээний дагуу эхний 787-9 агаарын хөлгийг өнгөрсөн оны наймдугаар сард /2023.08.11/ хүлээн авсан бол хоёр дахь агаарын хөлгийг энэ сарын 17-ны өдөр /2024.04.17/ хүлээн авсан. АНУ-ын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж буй энэхүү боинг 787-9 агаарын хөлгийг "Мөнххаан" гэж нэрлэхээр болсон байдаг. Тухайн хөлгийг түрээлэж авснаар АНУ руу хоёр дахин хямд үнээр, 2-3 дахин бага хугацаанд нисдэг болох юм. Цаашид тухайн хөлгөөр Австрали, Канад зэрэг улс орон руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа ажээ.  Тэгвэл АНУ руу ирэх сард анхны нислэгийг хийх гэж буй талаар эх сурвалж мэдээллээ.