ВИДЕО: Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгөөр хийж, өнгөрсөн жил ашиглалтад оруулсан дугуйн зам шар усны үерт урсжээ

ВИДЕО: Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгөөр хийж, өнгөрсөн жил ашиглалтад оруулсан дугуйн зам шар усны үерт урсжээ

Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021-2025 онд иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 оныг “Иргэний жил” болгон зарласан. Энэ хүрээнд иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор Улаанбаатар хот дахь явган хүний болон дугуйн замуудыг шинэчлэн засаж, шинээр барих ажлууд эхэлсэн билээ.

Тус ажлын хүрээнд Жигжидийн гүүр орчимд 2022 оны улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгөөр 1.6 км дугуйн зам хийсэн. Улмаар уг ажил өнгөрсөн оны хоёрдугаар сард  дуусаж, дугуйн замыг ашиглалтад оруулсан байна.

Гэвч өнгөрсөн оны наймдугаар сард /2023.08.05/ болсон их үерийн улмаас тус замд эвдрэл үүссэн ч засварлаагүй явсаар саяхан болсон шар усны үерт замын зарим хэсэг урсаж дугуйтай иргэд зорчих боломжгүй болжээ.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлнэ гэр хорооллын зарим бүс болон дунд гол дагуу шар ус үерлэх нөхцөл байдаг үүсээд байсан. Мөн өнгөрсөн наймдугаар сард эвдэрсэн дугуйн замыг засварлалгүй 10 сар болсны уршгаар шар усны үерт улсын төсвийн 1.5 тэрбум төгрөг ийнхүү урсжээ. Мөн үерийн улмаас  тус замын зарим хэсэг сэтрэхэд ойрхон байгаа тул тухайн бүсэд байрлах айлууд шар усны усны үерт автах эрсдэлтэй болоод байгаа юм. Харин одоогоор тус замыг хэзээ засварлах болон ямар хөрөнгөөр засах талаарх дүгнэлт гараагүй байна.

ВИДЕО: