“Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаа мэдэгдэв

“Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаа мэдэгдэв

Нийтийн тээврийн үйлчилгээнд төлбөрийн цахим систем нэвтрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер 2018 онд “U money” үйлчилгээний цэгийн байршлыг шинэчлэн тогтоож, нийслэлд нийт 124 байршил баталжээ. Гэтэл “Улаанбаатар смарт карт” ХХК нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулалгүйгээр иргэдтэй гэрээ хийн, автобусны буудлуудад ТҮЦ байрлуулж, карт цэнэглэх үйлчилгээ эрхлүүлсэн байна.

Карт цэнэглэх цэг нь нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан хэмжээ, загвараас зөрүүтэй, явган хүний зам хааж байрлуулсан, хүнсний болон түргэн гэмтэх бүтээгдэхүүн, тамхи зэрэг хориглосон бараа бүтээгдэхүүн худалдсан зэрэг зөрчил гаргасан аж.

Иймд нийслэлийн засаг дарга “U money” үйлчилгээний цэгийн үйл ажиллагааг зогсоосон байна. Уг үйлчилгээний цэгийг ажиллуулж байсан иргэдийн төлөөлөл энэ сарын 15-ны өдөр Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой уулзлаа. П.Сайнзориг тэдэнд үүссэн асуудлын талаар мэдээлэл өгч, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Авлигатай тэмцэх газраар шалгуулахаа мэдэгдэв.




Өнөөдөр хулгана өдөр

56 минутын өмнө