ТОДРУУЛГА: Цагдаагийн автомашин суудлын машинтай мөргөлдсөн ослыг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна

ТОДРУУЛГА: Цагдаагийн автомашин суудлын машинтай мөргөлдсөн ослыг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна

Өнөөдөр /2024.04.16/ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Гадаад харилцааны яамны уулзварт цагдаагийн байгууллагын "Kia Rio" загварын автомашин "Toyoto Aqua" загварын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан.

Тэгвэл уг ослын талаар ЦЕГ-аас тодруулахад, ослын талаарх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тээврийн цагдаагийн алба шалгаж байгаа. Одоогоор ослын дүгнэлт гараагүй байна. Мөн тус ослын үеэр хүн гэмтээгүй. Тухайн дуудлагад явж байсан цагдаагийн автомашин шуурхай дуудлагад явдаг даатгалтай машин байсан тул дүгнэлт гармагц хохирлыг шуурхай нөхөн төлөх боломжтой” гэлээ.