Бүх насаар нь хорих зүйл ангиар ял төлөвлөсөн Г.Гантулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

Бүх насаар нь хорих зүйл ангиар ял төлөвлөсөн Г.Гантулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. 

Яг одоо шүүх бүрэлдэхүүн эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхээр зөвлөлдөж байна. 

Прокуророос Г.Гантулгад Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг юм.

13.2 дугаар зүйл. Хүн хулгайлах

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж  үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

2.1.онц харгис хэрцгийгээр;

2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;

2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.