Цагдаад хүчирхийлүүлсэн гэх хохирогч охины талаарх мэдээлэл хэвлэлээр гараад байгаад ээж нь гомдол гаргажээ

Цагдаад хүчирхийлүүлсэн гэх хохирогч охины талаарх мэдээлэл хэвлэлээр гараад байгаад ээж нь гомдол гаргажээ

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэрэгт холбогдож, өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа билээ. 

Тэгвэл тус хэргийн талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр "Сэлэнгэ аймгийн цагдаа нар холбогдсон хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх хэрэгтэй. Хохирогчийн талаарх мэдээлэл мөрдөн шалгах ажиллагааны явц нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаад ээж нь гомдол гаргасан. Гэмт хэрэг шалгах ажиллагаанд би оролцдоггүй. Тухайн этгээдүүд буруутай нь тогтоогдвол хүн алах гэмт хэргээс гурав дахин их ялтай бүх насаар нь хорих ялаар шийтгэгдэнэ. Хохирогч хүүхэд цаашдаа амьдарна. Ирээдүйн амьдралыг нь бодох хэрэгтэй" гэв.